Нүүр Гадаад Бүх насаараа Солонгост амьдарсан. Гэхдээ өөрийгөө яаж батлах ёстойг ойлгохгүй байна
Гадаад

Бүх насаараа Солонгост амьдарсан. Гэхдээ өөрийгөө яаж батлах ёстойг ойлгохгүй байна

Тодруулбал тухайн үед БНСУ-ын засгийн газар бүртгэлгүй цагаач хүүхдүүдийг зөвхөн ахлах сургууль төгсөх хүртлээ л БНСУ-д байхыг зөвшөөрдөг байсан аж.

Хуваалцах

БНСУ дахь ВВС агентлаг тус улсад хууль бусаар оршин сууж байсан гэр бүлээс төрсөн хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгааг хөндсөн. Тэдний онцолсон хүүхдүүдийн нэг нь 2002 онд БНСУ-д төрсөн Марина хэмээх монгол охин юм.

“Би бүх насаараа Солонгост амьдарсан. Гэхдээ өөрийгөө яаж батлах ёстойг ойлгохгүй байна”

Марина 2002 онд БНСУ-д төрсөн. Эцэг эх нь хоёулаа монгол хүмүүс бөгөөд хууль бусаар оршин суудаг байсан тул охинд төрсний гэрчилгээ, ямар ч албан ёсны бичиг баримт байхгүй. Тэрбээр одоо их сургуулийн гуравдугаар дамжаанд суралцдаг.

Марина өсвөр насандаа хүнд хэлбэрийн сэтгэл гутралд орж байсан талаараа ярьсан байна. Учир нь насанд хүрмэгцээ өмнө нь хэзээ ч очиж байгаагүй Монгол руу буцах эрсдэлтэй байсан гэв.

2021 онд Марина ахлах сургуульд ормогцоо үүнийг эсэргүүцэн өргөдөл гаргасныг Хүний эрхийн үндэсний хороо хүлээн авч, улмаар Хууль зүйн яам нь цагаач хүүхдүүдэд түр оршин суух эрх олгохыг зөвшөөрчээ.
Энэ шийдвэрийн дагуу Марина гадаад иргэний түр оршин суух үнэмлэх авсан нь түүний анхны албан ёсны бичиг баримт болсон байна. Үүний ачаар БНСУ-ын их сургуульд элсэн суралцах боломжтой болсон.

Марина энэ талаар “Эцэст нь хүний тоонд орсон юм шиг санагдсан. Өмнө нь эмнэлэгт ч очиж чаддаггүй байсан бол одоо утасны дугаар хүртэл авах боломжтой болсон” хэмээн ярьсан байна.

Түүний хувьд ирэх жил сургуулиа төгсөнө. БНСУ-д урт хугацаанд байя гэвэл ажил эрхлэх виз авах хэрэгтэй. Гэхдээ энэ төрлийн визийн шаардлага хатуу байдаг учраас ирээдүйдээ санаа зовж буйгаа дурджээ.

БНСУ-ын Хууль зүйн яамны мэдээлснээр одоогоор бага, дунд болон ахлах сургуульд суралцаж буй 3000 орчим бүртгэлгүй цагаач хүүхэд байдаг. Гэвч сургуулиа төгссөн болон суралцаагүй хүүхдүүдийг оруулбал энэ тоо 10 мянга давна гэж цагаачдыг дэмжигч байгууллагууд үзэж байна.

холбоотой

Израил: Хамас барьцааны иргэдийг суллахгүй бол гал зогсоох гэрээ хүчингүй болно

Израилын ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “Хамасын тал бямба гараг гэхэд барьцааны иргэдийг...

Шигэрү Ишиба: “Nippon Steel” компани “US Steel”-д хөрөнгө оруулна

Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах үедээ “Nippon...

Канадын хоккейн үзэгчид АНУ-ын төрийн дуулал эгшиглэхэд эсэргүүцлээ илэрхийлжээ

Канадын хөгжөөн дэмжигчид АНУ-ын төрийн дууллыг олноороо эсэргүүцэн орилолдсон нь олны анхаарлыг...

2032 онд дэлхийтэй мөргөлдөж магадгүй астероидыг эрдэмтэд анхааралдаа авав

Дэлхийн сансар судлалын байгууллагууд дэлхийтэй мөргөлдөх магадлалтай астероидыг анхааралдаа авч эхэлжээ. Тодруулбал...