Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах үедээ “Nippon Steel” компани “US Steel”-д хөрөнгө оруулна. “US Steel” америкчуудын удирддаг, АНУ-ын компани хэвээр байх болно гэж мэдэгдлээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч мөн “Nippon Steel” компани “US Steel”-ийг шууд худалдан авах биш, харин хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон гэж мэдэгдсэн байна.
Шигэрү Ишиба, Дональд Трамп нарын хийсэн мэдэгдэл нь компаниудын нэгдэн нийлэх магадлал бага байна гэсэн хүлээлтийг улам бэхжүүлж байна.
Түүнчлэн Дональд Трамп Японы Ерөнхий сайдтай хийсэн анхны уулзалтынхаа үеэр Япон улстай хийж буй гадаад худалдааны алдагдлыг зогсоохыг зорьж байна гэж тодотгожээ. Харин Япон улсын Ерөнхий сайд АНУ-д хийж буй айлчлалынхаа үеэр Японы автомашин үйлдвэрлэгчид АНУ-д шинээр хийх хөрөнгө оруулалтын боломжийн талаар онцлон тэмдэглэсэн байна.
Түүнчлэн хоёр улсын эдийн засаг, батлан хамгаалахын харилцааг бэхжүүлэх нь Шигэрү Ишибагийн айлчлалын гол зорилго байсныг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.