Нүүр Гадаад Израил: Хамас барьцааны иргэдийг суллахгүй бол гал зогсоох гэрээ хүчингүй болно
Гадаад

Израил: Хамас барьцааны иргэдийг суллахгүй бол гал зогсоох гэрээ хүчингүй болно

Израил болон Хамасын тал 15 сар үргэлжилсэн дайныг дуусгахаар гал зогсоох тохиролцоонд хүрч өнгөрсөн сараас хэрэгжүүлсэн.

Хуваалцах

Израилын ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “Хамасын тал бямба гараг гэхэд барьцааны иргэдийг суллахгүй бол талуудын хооронд байгуулсан гал зогсоох гэрээ дуусгавар болно” хэмээн мэдэгдлээ.

Израил болон Хамасын тал 15 сар үргэлжилсэн дайныг дуусгахаар гал зогсоох тохиролцоонд хүрч өнгөрсөн сараас хэрэгжүүлсэн.

Энэ хүрээнд Газын зурвасаас цэргүүдийг гаргаж, барьцааны хүмүүсийг суллаж эхэлсэн.

Харин Хамасаас энэ долоо хоногт барьцааны иргэдийг нэмж суллах хугацааг түр хойшлуулж буйгаа мэдэгдсэн.

Тэд Израилыг Газын зурваст нэвтрэх чухал хүмүүнлэгийн тусламжуудыг хориглож, гэрээний заалтыг зөрчсөн гэж мэдээлсэн ч Израилын талаас үүнийг үгүйсгэсэн юм.

Одоогоор Хамасын талаас 76 хүнийг суллах ёстой байгаа аж. Хуваарь ёсоор энэ бямба гарагт үлдсэн хүмүүсээс гурвыг нь суллах ёстой байжээ. 

Ерөнхий сайд Нетаньяху өнгөрсөн долоо хоногт АНУ-д айлчлах үеэрээ хэдийгээр Израил-Хамасын хооронд гал зогссон ч “Энэ дайнд Израил ялж дуусна” хэмээн мэдэгдсэн.

холбоотой

Шигэрү Ишиба: “Nippon Steel” компани “US Steel”-д хөрөнгө оруулна

Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах үедээ “Nippon...

Бүх насаараа Солонгост амьдарсан. Гэхдээ өөрийгөө яаж батлах ёстойг ойлгохгүй байна

БНСУ дахь ВВС агентлаг тус улсад хууль бусаар оршин сууж байсан гэр...

Канадын хоккейн үзэгчид АНУ-ын төрийн дуулал эгшиглэхэд эсэргүүцлээ илэрхийлжээ

Канадын хөгжөөн дэмжигчид АНУ-ын төрийн дууллыг олноороо эсэргүүцэн орилолдсон нь олны анхаарлыг...

2032 онд дэлхийтэй мөргөлдөж магадгүй астероидыг эрдэмтэд анхааралдаа авав

Дэлхийн сансар судлалын байгууллагууд дэлхийтэй мөргөлдөх магадлалтай астероидыг анхааралдаа авч эхэлжээ. Тодруулбал...