Нүүр Гадаад Шигэрү Ишиба: “Nippon Steel” компани “US Steel”-д хөрөнгө оруулна
Гадаад

Шигэрү Ишиба: “Nippon Steel” компани “US Steel”-д хөрөнгө оруулна

АНУ-д айлчилж буй Япон улсын Ерөнхий сайд Шигэрү Ишиба Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзлаа

Хуваалцах

Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах үедээ “Nippon Steel” компани “US Steel”-д хөрөнгө оруулна. “US Steel” америкчуудын удирддаг, АНУ-ын компани хэвээр байх болно гэж мэдэгдлээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч мөн “Nippon Steel” компани “US Steel”-ийг шууд худалдан авах биш, харин хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон гэж мэдэгдсэн байна. 

Шигэрү Ишиба, Дональд Трамп нарын хийсэн мэдэгдэл нь компаниудын нэгдэн нийлэх магадлал бага байна гэсэн хүлээлтийг улам бэхжүүлж байна.

Түүнчлэн Дональд Трамп Японы Ерөнхий сайдтай хийсэн анхны уулзалтынхаа үеэр Япон улстай хийж буй гадаад худалдааны алдагдлыг зогсоохыг зорьж байна гэж тодотгожээ. Харин Япон улсын Ерөнхий сайд АНУ-д хийж буй айлчлалынхаа үеэр Японы автомашин үйлдвэрлэгчид АНУ-д шинээр хийх хөрөнгө оруулалтын боломжийн талаар онцлон тэмдэглэсэн байна.

Түүнчлэн хоёр улсын эдийн засаг, батлан ​​хамгаалахын харилцааг бэхжүүлэх нь Шигэрү Ишибагийн айлчлалын гол зорилго байсныг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

холбоотой

Израил: Хамас барьцааны иргэдийг суллахгүй бол гал зогсоох гэрээ хүчингүй болно

Израилын ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “Хамасын тал бямба гараг гэхэд барьцааны иргэдийг...

Бүх насаараа Солонгост амьдарсан. Гэхдээ өөрийгөө яаж батлах ёстойг ойлгохгүй байна

БНСУ дахь ВВС агентлаг тус улсад хууль бусаар оршин сууж байсан гэр...

Канадын хоккейн үзэгчид АНУ-ын төрийн дуулал эгшиглэхэд эсэргүүцлээ илэрхийлжээ

Канадын хөгжөөн дэмжигчид АНУ-ын төрийн дууллыг олноороо эсэргүүцэн орилолдсон нь олны анхаарлыг...

2032 онд дэлхийтэй мөргөлдөж магадгүй астероидыг эрдэмтэд анхааралдаа авав

Дэлхийн сансар судлалын байгууллагууд дэлхийтэй мөргөлдөх магадлалтай астероидыг анхааралдаа авч эхэлжээ. Тодруулбал...