Нүүр Бизнес Моннис Моторс бүрэн шинэчлэгдсэн 7 дахь үеийн Nissan Patrol Y63 загварыг танилцууллаа
Бизнес

Моннис Моторс бүрэн шинэчлэгдсэн 7 дахь үеийн Nissan Patrol Y63 загварыг танилцууллаа

Холбогдох утас: 90906222, 90900026, 90906111, 90900037, 90905533, 90900208, 75851111.

Хуваалцах

Ниссан Мотор Корпорацын албан ёсны төлөөлөгч Моннис Моторс ХХК нь 2024 оны 9 сард дэлхий дахинд нээлтээ хийсэн Ниссан Патрол цувралын бүрэн шинэчлэгдсэн 7 дахь үеийн “Y63” загварыг 700 гаруй зочдод танилцуулахын сацуу Фэйсбүүкээр шууд дамжуулан Монгол орныхоо өнцөг булан бүрд суугаа автомашин сонирхогчдодоо хүргэлээ.

Ниссан Патрол автомашин нь Монголчуудын хувьд хэт бартаат замд онцгой гүйцэтгэлтэй, тогтвортой, аюулгүй болон салоны тав тух харьцуулшгүй гэдгээрээ танигдаж, өөрийгөө батлан харуулж чадсан премиум SUV ангиллын шилдэг автомашин юм.

Зах зээлд шинэ автомашин нэвтрүүлэхдээ Ниссан Мотор Корпорацын мянга, мянган инженерүүд шинэ автомашины хөгжүүлэлт бүрдээ хэрэглэгчдийнхээ зан төлөв, хүсэл, шаардлага, хэрэгцээг судалсны үндсэн дээр инженерчлэл болон технологийн дэвшлийг хослуулан орон, орны харилцагчдынхаа гарт бодит байдал болгон хүргэдэг билээ.

Бүрэн шинэчлэгдсэн 7 дахь үеийн Ниссан Патрол Y63 загварын үзүүлэлтээс дурдвал:

  • 3.5л Хос турбо, V6 хөдөлгүүр.
  • 425 морины хүч.
  • 700нм мушгих хүч.
  • 9 шатлалт автомат хурдны хайрцаг.
  • Хийн гүүшин.
  • KLIPSCH брэндийн премиум хөгжмийн систем.

Монгол орны тал нутаг, хэт бартаат зам харгуй, хот суурин газарт төгс зохицох дэгжин, гоёмсог төрх бүхий бүрэн шинэчлэгдсэн Ниссан Патрол Y63 загвартай Ниссан шоүрүүмээр зочлон биечлэн танилцаарай.

Хаяг: Ниссан-Рено төв, 2-р хороо, Сүхбаатар дүүрэг/Нарны зам дагуу, Энхтайвны гүүрний баруун талд/

холбоотой

Голомт банк SIMPL хөрөнгө оруулалтын байгууллагаас урт хугацааны ногоон зээлийн санхүүжилт татлаа

Голомт банк Сингапур улсын “Saison Investment Management Private Limited” буюу SIMPL хөрөнгө...

Илон Маскийн хөрөнгө 2025 он гарсаар анх удаа $400 тэрбумаас буурав

Илон Маскийн хөрөнгийн хэмжээ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 400 тэрбум...