Нүүр Технологи Монгол бичгийн гар товчлуурыг утсандаа суулгах, ашиглах ЗААВАР
Технологи

Монгол бичгийн гар товчлуурыг утсандаа суулгах, ашиглах ЗААВАР

Энэ сарын 1-ний өдрөөс төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулж байна.

Хуваалцах

Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам үндэсний стандартад нийцүүлэн монгол бичгийн гарын драйв хийх тендер зарласан бөгөөд болорсофт компани шалгарч, Android, MacOS, IOS үйлдлийн системүүдийн орчин ажиллах монгол бичгийн гарын драйверыг хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүллээ.

Монгол бичгийн гарын драйвер нь мобайл аппликейшн болон хэрэглэгчийн төхөөрөмжид сонголтоор суулгаж, гараас бичвэр оруулах, түүний боловсруулалт хийх, үйлдлийн системтэй харилцах боломжийг бүрдүүлэв.

Гарын драйв суулгах, ашиглах зааврыг дараах холбоосоор орж үзээрэй. https://kb.mngl.net/

Монгол бичгийн гарын драйверийг Монгол Улсын “MNS 7004:2023, Монгол хэлний компьютерын орчны тогтолцоо. Тооцоолох хэрэгслийн гарын товчлуур дээрх монгол бичгийн үсэг, тэмдгийн байршил” стандартын дагуу хөгжүүлжээ.

холбоотой

БНСУ төрийн албаны төхөөрөмжүүдэд “DeepSeek”-ийн хиймэл оюун ашиглахыг хориглов

БНСУ төрийн албаны төхөөрөмжүүдэд “DeepSeek”-ийн хиймэл оюун ашиглахыг хориглов. БНСУ-ын Засгийн газар,...

“Apple” шинэчлэгдсэн “iPhone SE” загвараа ирэх 7 хоногт танилцуулна

“Apple” компани шинэчлэгдсэн “iPhone SE” загвараа ирэх долоо хоногт танилцуулж, энэ сарын...

“Nvidia” шинэ график карт, программ хангамж, үйлчилгээнүүдээ танилцууллаа

АНУ-ын Лас Вегас хотноо болж буй технологийн CES арга хэмжээний үеэр “Nvidia”...

“Apple” зүрхний цохилт хэмжигчтэй “Powerbeats Pro 2” загварын чихэвчээ худалдаанд гаргалаа

“Apple” компанийн “Beats” брэнд хүлээлт үүсгээд байсан “Powerbeats Pro 2” чихэвчээ зах...