Нүүр Бизнес Илон Маскийн хөрөнгө 2025 он гарсаар анх удаа $400 тэрбумаас буурав
Бизнес

Илон Маскийн хөрөнгө 2025 он гарсаар анх удаа $400 тэрбумаас буурав

“Tesla”-ийн хувьцааны ханш 27 гаруй хувиар унасан нь Илон Маскийн хөрөнгийн хэмжээ буурахад голлон нөлөөлжээ

Хуваалцах

Илон Маскийн хөрөнгийн хэмжээ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 400 тэрбум ам.доллароос буурлаа. Түүний нийт хөрөнгийн 60 гаруй хувийг нь бүрдүүлдэг “Tesla” компанийн хувьцааны ханш 27 гаруй хувиар буурсан нь үүнд голлон нөлөөлсөн байна. Тухайлбал: өнгөрсөн долоо хоногт тус компани сарын тайлангаа танилцуулсны дараа хувьцааны ханш нь 11 хувиар буурсан нь өнгөрсөн оны аравдугаар сараас хойших хамгийн тааруу үзүүлэлтэд тооцогдож байгаа юм.

Үүний зэрэгцээ ХБНГУ дахь нийлүүлэлт нь 59 хувиар буурсан нь 2021 оноос хойших хамгийн муу үзүүлэлт болжээ. Мөн БНХАУ дахь борлуулалт нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар буурсныг “Tesla” тайлагнаад байна.

Даваа гарагийн арилжаагаар “Tesla”-ийн хувьцааны ханш гурван хувиар унаснаар сүүлийн дөрвөн өдөр дараалан буурлаа.

Илон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ойр дотно харилцаатай байх нь тус компанид ашигтай гэх хүлээлтээс үүдэн түүний хөрөнгийн хэмжээ 12 дугаар сарын дунд үед 486.4 тэрбум ам.доллар хүрснийг “Bloomberg” тэрбумтнуудын индексээс харж болохоор байгаа юм.

холбоотой